Saturday, June 14, 2008

Хумс ...

Яагаад ч юм өнөө өглөө хумсаа авч байхдаа өнөө хүүхэн миний хумс руу бас нууцхан харж хэрэв дайралт хийх үед бай маань адилхан урт хумстай байвал яах вэ, тэгэхээр хумсаа авчихсан үед нь... чамайг даа гээд судалж байсан байх даа гэж бодогдов.

Хэзээнээс ч юм над руу дайрахаар бэлдэж хумсаа нууж ургуулж байсан энэ хүүхнийг би сайн таних юм. Уг нь надаас хэдэн оймс илүү элээсэн нилээдгүй хашир, эрчүүдийн эвийг олж, хавийг ашиглаж сурсан хүүхэн юм л даа. Түүний үнэгэн ааль араншинг хэн бүхэн мэдэх ч гарт нь нэгэнт орсон л бол өнгөрөө, хоол болоод дуусдаг юм.

Их цаг зав гаргаж хүнд атаархаж, хорсож явахыг бодоход багыг бага, ихийг их гэхгүй сүржигнэдэг хүүхэн юм аа.

Мэдээж довтлохын өмнө судалгаа хийж, нарийн такчик боловсруулдаг тийм үү. Мань хүүхэн их л нарийн ажиллажээ. Хол явах гэж их олон хүнийг хөлдөө чирсэн дээ. Ялангуяа түүний багш үүнд бүр онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Тэгээд яахав, сайн хүн хөөцөлдөж өгсөн юм болохоор л нэг юм явахаар болж тэр хавийн ажилчдыг цуглуулж дөвчигнөсөн их үдэлтийн үдэшлэг болно биз дээ. Мань хашир ч тохиромжтой мөчийг тэсэн ядан хүлээгээд л байж. Би яахав дээ, юун хумс хурууны сэжиг ажиг авах манатай, нөхдүүдтэй сайхан буу халж, бас дотороо халааж суулаа. За тэгээд уугаад л байсан юм чинь гаргах шаардлагатай боллоо. Давсагаа арай л гэж дааж ядан гарах гэтэл : Хүүе ээ, хоёулаа хамт гаръя, би ч гэсэн тэсэхээ байлаа гэсэн нөгөө хүүхэний нялуун дуу гарлаа. За тэгье л гэв.

Хоёулаа манайд орох уу. Манайд оръё гэснээ араас бараг л хамаг хүчээрээ шахаж түлхээд гэр лүүгээ чиглүүлэв. Би ч яваад л орлоо. Хаалгаар оров уу үгүй юу нөгөөх чинь хүний хаанаас нь гардаг байн аа гэмээр шулмын дүр төрхтэй амьтан над руу хуй шиг хуйлраад ирэв...

Чиний хумсыг ингээд авчихъя.

3 comments:

e said...

whahahahaha. goyo bichjeeee

E-world said...

Picture chin bas medremjtei

Оогий said...

hehehe aimaar huuhen baina shuuuu. Yag tegeeed awaaad xaya xogiig xexe